Нийслэлийн Хан-Уул дүүргээс хэрэгжүүлж байгаа “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 52 дугаар сургууль физикийн лаборатори кабинеттэй болжээ. Нээлт нь өнөөдөр болов. Энэ лаборатори кабинетыг 29 сая төгрөгөөр ашиглалтад оруулсан бөгөөд үндсэн найм, дагалдах 83 төрөл тоног төхөөрөмжөөс бүрдэх аж.