Монголын гандболын холбооны шүүгч Дөлийн Эрдэнэ-Очир, Баасанцоогийн Бадамсэд нарыг Олон улсын гандболын холбоо (IHF)-ноос Тайланд улсад болох Зүүн өмнөд Азийн бүсийн тэмцээнд шүүгчээр ажиллуулах урилга ирүүлжээ.
Тус тэмцээнийг ирэх сарын 28-наас тавдугаар сарын 3-нд Тайландын Бангкок хотноо зохион байгуулах юм. Тэд өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болсон олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай шүүгчид билээ. Д.Эрдэнэ-Очир хувьд Катарын Доха хотноо мэргэжил дээшлүүлэн, ДАШТ-ийг газар дээр очиж үзсэн байна.