Ренчингийн Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сан, Өндөрхаан телевиз хамтран зохион байгуулдаг ээждээ захидал бичээрэй захидлын уралдаан дүнгээ гаргаж шилдэгүүдээ тодрууллаа.
Захидлын ач холбогдлыг олон түмэнд сурталчилах, мөн захиа бичих соёлыг түгээх, түүгээр дамжуулан хэн нэгэнд чин сэтгэлийн үгээ илгээх боломжийг олгож байдаг аймгийн Нийтийн номын сан, Өндөрхаан телевиз хамтран “Ээждээ захидал бичээрээ” уралдааныг 2 жил дараалан зохион байгуулж ирсэн билээ. 2014 онд 230 гаруй захидал ирж байсан бол энэ жилийн хувьд 163 захидал ирсэн байна Энэ удаагийн захидлын уралдааныг аймгийн нийтийн номын сан, ШШГАлба, Хэрлэн талс ХХК, ивээн тэтгэн оролцсон юм. Захидлыг 8-12-р ангийн сурагчдын дунд болон насанд хүрэгчдэд гэсэн 2 ангиллаар амжилттай зохион байгууллаа.
Ингээд насанд хүрэгчдийн захидлын уралдаанд 1-р байранд Жаргалтхаан сумын соёлын төвийн эрхлэгч ажилтай, Ц. Цэндбаяр, 2-р байранд хорих 419-р ангид хүмүүжигч Р. Отгонбаатар, 3-р байранд Багш мэргэжилтэй Тунгалаг нар эзэллээ. Харин ЕБСургуулийн сурагчдын төрөлд 1-р байранд ТЦСургуулийн 12-р ангийн сурагч Тамир, 2-р байранд насан туршийн боловсрол олгох гэгээрэл төвийн сурагч Мөнгөнцэцэг, 3-р байранд Хан Хэнтий цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Пүрэвжаргал нар тус тус байр эзэлсэн байна. Дашрамд дурдахад Өндөрхаан телевиз, Нийтийн номын сан хамтран цэргийн баярыг тохиолдуулан “Аавдаа захидал бичээрэй” захидлын уралдааныг зохион байгуулж эхэлж байна.