Завхан аймагт энэ жил 36 цэцэрлэгт 4593 хүүхэд суралцаж, хамрагдвал зохих хүүхдийн 74.4 хувийг эзэлж байгаа нь улсын дунджаас 8,4 хувиар дээгүүр байна.
Сүүлийн таван жилд аймгийн 7 цэцэрлэгийн барилга шинээр баригдаж, 14 цэцэрлэгийн барилгад урсгал болон их засвар хийгдэн, 44 гэр цэцэрлэгийг нийлүүлсэн явдал нь бага насны хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх, хамран сургалт нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр болжээ. Цэцэрлэг, сургуульд олгож байгаа эерэг зан үйл орчны сөрөг зан үйлийн дунд замхрах хандлагатай байгаа тул цэцэрлэг, сургууль, эцэг эхийн холбоог шинэ шатанд гарган цэцэрлэг бүр эцэг эхийн холбоотой болжээ.