Ирэх 2016 онд Казахстаны Алматы хотод 100 гаруй улсын спортын сэтгүүлчид хуралдана.
Энэ тухай Алматын олон улсын спортын төсөл хариуцсан газрын дарга Илья Уразаков хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдлээ.
Түүний хэлснээр, олон улсын спортын сэтгүүлчид чуулга уулзалтын үеэр спортын сэтгүүлчдийн холбоонд тулгамдсан асуудлууд, спортыг хөхиүлэн дэмжихийн тулд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх болон сэтгүүлчид хоорондын хамтын ажиллагааг сайжруулах арга замыг хэлэлцэнэ.