Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан шүлхийгээр 767 мал өвчилж, нэг бяруу үхээд байна. Өдөрт 4-5 мал нэмэн өвчилж буй аж. Өвчин гарсан сумдын 289 мянган малд 160.2 мянган тун вакцин, хамгаалалтын бүсэд байгаа малд 58 мянган тун вакцин тарьж эхлээд байгаа бол ариутгал халдваргүйтлийн хувцас, зүү тариур, бусад зардалд 12.7 сая төгрөг зарцуулаад байгаа гэнэ. Шүлхийн зургаан голомтод 7000 хүн, 8000 гаруй мал байна.
Булган сум дахь боомтод хил хаалгүйгээр нэвтрүүлэх зорчигчдын тоог тодорхой хэмжээгээр хязгаарласан бол Хятадын тал ч мөн хил хаалгүй, зорчигчдыг хязгаарлан нүүрс тээвэрлэх том оврын машинуудыг нэвтрүүлж буй юм байна. Ярант, Цоохор нуур, Улаан үзүүр зэрэг газарт ариутгал хийн, нүүрс, барилгын материал тээвэрлэж болно гэж үзжээ.