МЗХ-ны дэргэдэх “Полиси” төв “Эмэгтэйчүүдийн алсын хараа” олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байрь суурийг дээшлүүлэх, манлайлагч болоход нь туслах, залуу эмэгтэйчүүдийн алсын харааг тодорхойлох зорилготой энэ хөтөлбөрийн эхлэл болгон, Булган аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, бусад агентлагийн эмэгтэй ажилтнуудад “Эмэгтэйчүүдийн манлайлал ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх”, “Эмэгтэйчүүдийн алсын хараа” сэдэвт сургалт явуулж байгаа аж. Дараа нь Хэнтийн эмэгтэйчүүдийг уг сургалтад хамруулна.