Малын хулгайлж гаршсан бүлэг хүнийг 12 дахь хэргээ хийж байхад нь цагдаагийнхан баривчлав. Төв аймгийн Зуунмод, нийслэлийн Налайх дүүргийн иргэн Г, Э, Г, Б нар энэ сарын 3-нд Төв аймгийн Сэргэлэн сумын II багийн иргэн Д.Даваацэрэнгийн үхрийг Зүлэгт хэмээх газар тууж аваачин нядалжээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтнуудыг очиход “Соната 5” маркийн автомашинтай нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хулгайлсан үхрээ нядалж байсан аж.