ОХУ-ын Засгийн газар 2015-2016 оны хичээлийн жилийн тэтгэлгээ зарлаж, манайд 350 хуваарь олгосон байна. Тодруулбал, бакалаврын (дөрвөн жил) 139, нарийн мэргэжлийн сургалтын (таван жил) 57, магистрантурын (хоёр жил) 87, ординатурын (хоёр жил) хоёр, аспирантурын ( гурван жил) 25, мэргэжил дээшлүүлэх курсийн 40 хуваарь байгаа аж. 212 хуваарийн элсэгчийг ОХУ-ын Тээврийн яам, Эрүүлийг хамгаалах яам, Соёлын яам зэрэг төрийн байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулах бол 138 хуваарьт тодорхой яам, газар заагаагүй аж. Өмнө нь ОХУ-д тэтгэлгээр сурах эрх авч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хасагдсан хүмүүс шалгаруулалтад оролцох эрхгүй. Шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулна.