Энэ сарын 20-ны өдөр Нарны бүтэн хиртэлт болж бөмбөрцгийн умард хагаст бүрэн харагдах юм байна. Энэ нь 1997 оны гуравдугаар сарын 9-ний хиртэлтээс хойш тохиож байгаа бүтэн хиртэлт аж. Нар бүтэн хиртэх үзэгдэл Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгаар бүрэн ажиглагдах юм байна.
Оросын Уралд энэ үзэгдэл өдрийн 14:42 цагаас эхэлж бүтэн хиртэх нь 15:43 цагт тохиогоод 16:41 цагт өндөрлөх аж. Энэ үеэр сар, нарны 56 хувийг халхлах гэнэ.