Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төсөл хэрэгжүүлэн, Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн төвийг тус дүүрэгт байгуулж, өнөөдөр нээлээ. Дээрх төслийн хүрээнд 2012 оноос хойш Залуучууд хөгжлийн 10 төв байгуулсан байна. Энэ онд таван төв байгуулахаар төлөвлөж байгаагийн эхнийх нь ийн Баянгол дүүрэгт ашиглалтад орлоо. Тус дүүргийн VI хорооны Өрхийн эрүүл мэндийн төв шинэ байртай болсноор хуучныг нь 100 орчим сая төгрөгөөр тохижуулж, энэ төвийг байгуулжээ. Залуучууд хөгжлийн 15 төвийн 12-ыг орон нутагт, үлдсэнийг нь нийслэлийн гурван дүүрэгт байгуулж байгаа аж.