Энэ сарын 2-9-нд Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Бичигт, Шивээхүрэн, Гашуунсухайт, Тэс, Бургастай, Ханх зэрэг олон улсын, хоёр талын байнгын болон улирлын ажиллагаатай 19 боомтоор нийт 76 орны 58.520 зорчигч, 23.953 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Дээрх хугацаанд таван иргэний хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлэн, баримт бичгийн 29, боомтоор хууль бусаар хил нэвтрэхийг завдсан хоёр зөрчлийг илрүүлэн ажилласан байна.