Энэ сарын 5-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсын нийт 24035 хүн эболагийн вирусээр өвчилсөн байна. Харин энэ өвчний вирус тархаад байсан Англи улсад вирусын тархалт бүрэн зогссон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Энэ вирусын халдвар авсан 24 мянга гаруй хүнээс 9856 нь буюу нийт өвчлөгсдийн 41 хувь нь нас баржээ. Харин хоёрдугаар сарын 25-аас хойш 240 шинэ тохиолдол бүртгэгдэж, 303 нас баралт нэмэгдсэн байна.