1945 оны гуравдугаар сарын 10-нд Токио хотыг Америкийн агаарын цэргийн хүчин бөмбөгдсөнөөс хойш 70 жил болж байна. Бөмбөгийг нам байдлаас, 1600-2200 км өндрөөс хаясан гэдэг. 15 метр тутамд нэг бөмбөг хаясан гэж үздэг бөгөөд 381 мянган ширхэг буюу 1800 тонн бөмбөг Токиод унасан аж. 84 мянган хүн амь үрэгдсэн гэдэг ч сураггүй алга болсон хүмүүсийг оруулаагүй болохоор энэ тоог бодитой гэж үздэггүй.
Лавтайяа 100 мянган хүний аминд хүрсэн байх магадлалтай. Токиог 1944 оны арваннэгдүгээр сараас хүчтэй бөмбөгдөж эхлээд, Гуам, Сайпаныг эзэлж, АНУ-ын цэргийн баазуудыг тэдэн дээр байгуулсны дараа л цөөлсөн байна. Токио руу довтлох нь дайн дуустал үргэлжилсэн ч гуравдугаар сарын 10-нд хамгийн хүчтэй цохилтоо өгсөн аж. Хоёр цаг үргэлжилжээ. 40 мянган хүн шархдаж, нэг сая орчим хүн орох оронгүй үлджээ.
270 мянган байшин үнсэн товрог болсон байна. Тухайн үеийн Токио хотын гуравны нэг нь шатсан гэнэ. Америкийн цэргийнхэн тус хот үндсэндээ модон байшинтайг тооцсоноос богино хугацаанд галд автжээ. Гэрчүүдийн ярьснаар бол ихэд халсан агаар төмөр бетон хана руу нэвтэрч тэнд толгой хоргодож байсан хүмүүсийг дотроос нь хуйхалж байсан аж. Хүмүүс амьдаараа шатаж байсны зэрэгцээ хийнд багтарч амиа алдаж байв.
Хэрэв АНУ энэ дайнд ялагдсан бол цэргийн гэмт хэрэгтэн болох байсан гэж энэ ажиллагааг удирдсан Америкийн генерал Кертес Лемей хэлсэн байдаг.
Р.ЖАРГАЛАНТ