Монголчууд бид өвдсөн зовсон нэгнээ тусалж тэтгэдэг, уужуу сэтгэлтэй ард түмэн. Гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч, “бид олуулаа боллоо” хэмээн цээжээ дэлдэн баярлацгаагаад л сайхан байсан. Гэвч..... Инээд нь цангинаж, жаргалтай харцаараа хорвоог гийгүүлэх учиртай бяцхан охин төрсөн эцгийнхээ хүчирхийллийн золиос болсон аймшигт хэрэг монголчуудыг сэртхийлгээд удаагүй байна. Бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө бид юу хийсэн билээ?, юуг хийж чадах билээ?...
Ижий, аавдаа инээд баясал болж Эх орондоо иргэн нь болж мэндэлсэн бяцхан үрсийнхээ төлөө одоо хөдлөх цаг болсон.
Нялх биендээ ахадсан хүнд өвчнөөр шаналж яваа Хулан охин одоо 10 сартай. Зүрхний төрөлхийн хүнд гажигтай гэсэн оноштой, өөдөсхөн биенийх нь зовиур өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг харах үнэхээр хэцүү юм. Энэ төрлийн хүнд гажиг нь Монголд эмчлэгдэх боломжгүй учир Энэтхэг улсад очиж эмчлэгдэх шаардлагатай юм. Эмчилгээ нь хүнд хагалгаанд орох бөгөөд 30 сая төгрөгийн төлбөртэй. Аравхан сартай хорвоод амьдрах гэж тэмцэж буй охин Ээж, хоёр эгчийн хамт амьдардаг. Том охиноо сургуульд нь хүргэж өгөхийн тулд Өвчтэй охиноо тэврээд бага охиноо үүрээд амьдралын шуургыг сөрж яваа Баярцэнгэл эгчид болон бяцхан охинд туслахад гагцхүү бидний сэтгэл л хэрэгтэй байна.
Залуусын Давалгаа ТББ-ын залуучууд “Мөнх Цохилох Зүрх 2” аяныг зохион байгуулж, Баярцэнгэл эгч болон Хулан охины хагалгааны зардалд зориулж олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Залуучууд маань нэгдэж Хулан охины төлөө, бидний нэгэн гэрэлт ирээдүйн сайн сайхны төлөө нэгдэж байна. Үүнд таны тус, өгөөмөр сэтгэл, бага гэж голохгүй хандив хэрэгтэй байна. Энэ дэлхий дээр хэлж ирээгүй мянган янзын өвчин байх ч хэл мэдэхгүй бяцхан үрс шаналах нь хамгийн хэцүү зовлон.
Өнөөдөр таны хийсэн сайн үйлс маргааш танд мянган жаргалыг авчрах болно.
Хандивын Данс: Хаан банк 5007942347
Холбоо барих Утас: 88112479
Мессэж дугаар: 155889
Хором мөч бүрийн үнэ цэнийг хайрлаарай



