Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 2015 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу сумдын Хүн ам зүйн түшмэлүүдийг чадавхижуулах “Хүүхдэд түшиглэсэн нийгмийн ажил үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд 13 сумын мэргэжилтнүүд хамрагдсан ба хэлтсийн мэргэжилтнүүд “Хамтарсан баг” хүүхэд, гэр бүлийн хамгаалалд, Орон нутагт хүүхэд хамгааллын бодлого, ”Хууль зүйн хороо”, ГХУСЗ-ийн ажлын уялдаа холбоо зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж өөр өөрсдийн үйл ажиллагаанд тохиолдож буй алдаа дутагдал, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн үр дүнтэй сургалт боллоо.
Сургалтын үр дүнгийн судалгаанаас үзэхэд сургалтыг 90% нь хангалттай, илтгэгчийг 92% нь хангалттай гэж тус тус дүгнэсэн байна