Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” ажлыг эхлүүлээд байна.
Уг захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
"Оюутан цэрэг" хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхлан санаачилж, өнгөрсөн жилүүдэд тун амжилттай хэрэгжсэн гэж олон нийтээс эерэг үнэлгээ аваад байгаа ажлын нэг юм.