Улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн болон хүнсний улаан буудайг лабораторийн шинжилгээнд хамруулах тухай МХЕГ-ын даргын 2015 оны 01/20 дугаар нэгдсэн удирдамжийн дагуу 24 аж ахуйн нэгж, нэг иргэний 7 сортын 4580 тонн тарих үрийн улаан буудайнаас дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
Шинжилгээнд хамрагдсан нийт 4580 тонн тарих үрийн улаанбуудайн үрнээс 2300 тонн үр нь тарих үрийн буудайн MNS-0246:2010 стандартын чанарын шаардлага хангаагүй ажээ. Харин 2280 тонн нь тарих үрийн буудайн MNS-0246:2010 стандартын чанарын шаардлагын хангаж байсан байна.