Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 16-18-ны өдрүүдэд хөрш гурван орны худалдааны яармаг зохион байгуулагдахаар боллоо.
Аймгийн ЗДТГ-аас энэ тухай мэдээлэхдээ, -Урьд хэд хэдэн удаа зохион байгуулсан уламжлалынхаа дагуу энэ ажлын талаар ОБНХУ-ын Алтайн хязгаарын БНУ, БНХАУ-ын Шинжианы Алтай аймгийн удирдлагад албан ёсоор мэдэгдсэний дагуу тэдгээр нутгаас худалдаачид олноор ирэх болж байна. Өлгий сумын «Жана өлке» битүү зах дээр явагдах энэ яармагийн үеэр тус аймгийн иргэд хөрш орнуудынхаа бараа бүтээгдэхүүнийг үзэж сонирхох, бүтээгдэхүүнээ солилцох, худалдан авах, гэрээ хийх бүрэн боломжтой болж байна гэв.