Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, насанд хүрэгчдийн дунд 100-н буудалт даамны спортыг хөгжүүлэх, түүгээр хичээллэгсдийн цар хүрээг өргөтгөх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ахмад даамчин н.Рэнцэндорж агсаны нэрэмжит Зуунмод сумын аварга шалгаруулах “100-н буудалт даамны тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд 100 гаруй тамирчин оролцож, зургаан насны ангилалаар өрсөлдсөн байна. Хамгийн бага буюу 5-7 насны эрэгтэй, эмэгтэй төрлийн тэргүүн байрыг Ш.Билгүүн, Д.Сарангэрэл, удаах байрыг Б.Сайнбат, Б.Энхсувд, гуравдугаар байрыг Б.Энхнаран, Н.Чинсанаа, нар эзэлсэн бол 8-10 насны 1-р байрыг Д.Ханддорж, н.Ангараг, 2-р байрыг М.Очбадрах, Н.Мөнхзул, гурав дугаар байрыг Ө.Өсөхбаяр,З.Хишигдэлгэр нар эзэлжээ.
Тэмцээний 11-13 насанд тэргүүн байранд А.Бямбадорж,Б.Солонго, хоёрт С.Ананд, Ч.Ариунуянга, гуравт О.Рэнцэнжүгдэр, Т.Анужин нар орж, 14-16 насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 1-р байрыг Б.Мөнгөнтулга, О.Оюунчимэг, 2-р байрыг Э.Лууболд, Б.Нямзаяа, гуравдугаар байрыг М.Дамдинсүрэн, А.Баасандулам нар эзэлжээ.
Тэмцээний хамгийн ахмад буюу 17-19 насанд 1-р байрт Д.Түвшиндэлгэр, А.Баасандулам, хоёрт Д.Түвшиндүүрэн, Д.Балжинсүрэн, гуравт н.Билгүүн, Г.Баярмаа орсон бол насанд хүрэгчдийн төрөлд тэргүүн байрыг Д.Түвшиндүүрэн, н.Хатантөмөр, хоёрт Б.Доржготов, н.Мөнхцэцэг, гуравт Д.Түвшиндэлгэр, н.Отгонцэцэг нар орсон аж.