“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцсон юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах "Монгол цэргийн жавхаа" уралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилгаар 3 дахь удаагаа зохион байгуулж байна.
Уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг Нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой аж. Анхны 2013 оны “Монгол цэргийн жавхаа” уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээний 27, 2014 оны уралдаанд 30 анги, байгууллага оролцсон байна.
Энэ жилийн уралдаан нь Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг сайжруулах, бие бялдрын стандартыг мөрдүүлэх чиглэлрүү анхаарах болно. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ уралдааныг зохион байгуулж, шалгаруулна.