УИХ-ын гишүүн Г.Батхүү намрын чуулганы завсарлагаанаар баруун аймгуудад ажиллаж байна.
Тэрбээр өчигдөр Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан хууль тогтоолуудын талаар мэдээлэл хийсний зэрэгцээ хаврын чуулганаар өрх гэрийн түвшинд хүртэл талцуулж байгаа алдааг залруулах зорилготой улс төр тойрсон зарим хуулийг хэлэлцэн батлуулах чиглэлтэй ажиллаж байгаагаа хэлсэн аж. Мөн Ховд аймгийн онцлог, боломжид тулгуурлан хөгжих гарцыг нь тодорхойлж, УИХ бодлого шийдвэр гаргаж байгааг Г.Батхүү гишүүн танилцуулсан байна. Ховд аймаг төдийгүй баруун таван аймгийн дэд бүтцийг сайжруулах хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалт, концессийн гэрээгээр Ховд аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох ажлыг энэ онд эрчимжинэ гэдгийг тэрбээр иргэд сонсогчдодоо дуулгасан байна.Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдэд талцал хагарлаа зогсоохыг хүссэний зэрэгцээ тэтгэврийн зээлийн хүү өндөр байгаад Ховд нутгийн ахмадууд шүүмжлэлтэй хандаж байгаагаа уламжилжээ.УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн орон нутгийн томилолт Баян-Өлгий аймагт үргэлжилнэ.