2014 оны эцсийн байдлаар барилгын салбар дахь чанаргүй зээлийн хувь хэмжээ 141 хувиар өссөнийг албаныхан тодотгож байсан. Харин ипотекийн зээлийн эргэн төлөлт боломжийн байгааг дараах тоо баримт харуулж байна.
Тухайлбал нэгдүгээр сарын байдлаар нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 2.1 хувьтай байгаа бол чанаргүй зээл 0.5 хувьтай тэнцжээ.Төвбанк арилжааны банкуудтай хамтран орон сууцны зээлийн 8 хувийн хүүтэй, ипотекийн хөтөлбөрийг 2013 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Орон сууцны зээл авах эрэлт 2013-2014 оны эхэн үед дээд цэгтээ хүрч байсан бол 2015 он гарсаар хурд нь саарчээ. Үүнийг эдийн засгийн хүндрэл, банкуудын ипотекийн зээлд тавих шалгуурыг өссөнтэй холбон тайлбарлаж байна.
2014 онд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 2 их наяд төгрөг зарцуулсан байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар арилжааны банкуудаас олгож буй ипотекийн зээлийн үлдэгдлийн 77 хувь нь нийслэлд бол 23 хувь нь орон нутагт гэдгийг албаныхан хэллээ.