Тус эмнэлэг нь жилдээ 100.000 орчим хүнд шүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ба өдөрт дунджаар 350-450 хүнд үйлчилж, нийт үзлэгийн 65 орчим хувь нь хүүхэд /тэтгэвэр, групп/, үлдсэн хувийг бусад насны иргэд хамрагддаг байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас өргөн барьсан саналд 19 газрыг хувьчлах талаар санал гарсан байна. Засгийн газрын яам, агентлагийн байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа энэ үед Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн газрыг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
Иймээс Шүдний төв эмнэлэг нь газаргүй, байргүй эмнэлэг болох нь ээ. Тус эмнэлгийн ажилчид "Хууль Бусаар Эмнэлгийн газрыг луйвардахыг эсэргүүцэж байна" хэмээлээ.