МУИС, Монголын сурагчдын холбоотой хамтран зохион байгуулсан 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орох сурагчдад зориулсан өдөрлөгт ахлах ангийн 600 сурагч хамрагдлаа. Тус сургуулийн Сургалтын нэгдсэн албаны дарга, доктор Ч.Ундрам болон мэргэжилтнүүд Оюутны холбооны гишүүдийн хамт тэднийг Дугуй танхимд хүлээн авч, сургуулийн тухай мэдээллийг хүргэсэн юм. Үүний дараагаар сурагчид зургаан бүлэгт хуваагдаж, бүрэлдэхүүн сургуулиудтай танилцсан аж.