Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр Б.Цэнгэлийг Гаалийн ерөнхий газрын даргаар, Д.Цогт-Очирыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар томилсон байна. Б.Цэнгэл нь 2008 оноос Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын дарга, 2012 оны нэгээс наймдугаар сар хүртэл ЗТБХБ-ын дэд сайдаар ажиллаж байсан аж.
Мөн 2000- 2008 онд гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар ажиллажээ. Д.Цогт-Очир нь Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан аж. Тэрбээр өмнө нь хэсэг хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга хийж байжээ.
Т.ЭНХБАТ