Аймаг, орон нутагт шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ нэмэгдэж байгаа ажээ.
Тйимээс Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар,“Дашваанжил” ХХК-тай хамтран шингэрүүлсэн хийн шатдаг хийн тоног төхөөрөмжийн ашиглалт, тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.
“Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд зохиогдож буй тус сургалтад нийтийн хоолны үйлдвэрлэл эрхэлдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, мэдээлэл авсан байна.
Энэ үеэр хийн тоног төхөөрөмжийн талаар үзэсгэлэн гаргаж, үзүүлэх сургалт зохион байгуулжээ.