Буддын шашин дэлхийн гурван том шашны нэг бөгөөд дэлхийн хүн амын 7 хувь, Монгол улсын нийт хүн амын 91,6 хувь нь шүтдэг.Буддын шашин Монголд дэлгэрч,хөгжиж ирсэн түүхийн бүхий л хугацаанд баялаг өв уламжлал, эд өлгийн зүйлс үлдсэн боловч одоогоор иргэдийн гар дээрээс , орон нутгийн музей, зах, эртний эдлэлийн дэлгүүрүүдээр худалдаалагдах болжээ.Тийм ч учраас музей байгуулах шийдвэр гаргаж, эд өлгийн зүйлсийг нэгтгэх, бүртгэх ажлыг зохион байгуулна.Шинээр байгуулах музей нь Азидаа хамгийн томд тооцогдох юм.