2015 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 40 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж сургуулийн суудлын тоог 6020, цэцэрлэгийн орны тоог 3400-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.Он гарсаар Улаанбаатар хотод хоёр сургууль, нэг цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, сургуулийн суудлын тоо 780, цэцэрлэгийн орны тоо 50-иар тус тус нэмэгджээ.Одоогийн байдлаар төрийн өмчийн цэцэрлэгүүд 1,8 дахин их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд дээрх 3400 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилгууд ашиглалтад орсноор 6000 орчим хүүхдүүдийг хамруулах боломжтой болно. Энэ нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 6 хувиар нэмэгдүүлэх юм.