Завхан аймгийн Улиастай хотод өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачуудад үнэ төлбөргүй нийтийн тээвэр үйлчилж эхэлжээ. Тус нийтийн тээврээр иргэд 400 төгрөгөөр үйлчлүүлэх юм байна. Иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх зардлыг хэмнэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд захын хороололын иргэдэд хүрч үйлчилэх “Автобус дэд хөтөлбөр” хэрэгжиж эхлэсэн нь энэ юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд автобус бүрт байршлыг хянах GPS төхөөрөмж суурилуулж, автобусны буудлуудыг шинэчлэн сайжруулах ажил хийгдээд байгаа аж. Буудал бүрийн гэрэлт самбарт автобусны явах чиглэл, цагийн хуваарийг байршуулахтай холбогдуулан иргэдээс үйлчилгээний чиглэл, цагийн хуваарийн талаар санал авч буй юм байна.