УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон С.Ганбаатар гишүүнийг нам байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл гараад удлаа. Намынх нь нэр ч тодорхой болсон. ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний нам гэж. Харин энэ ярианы дараа хэсэг залуус Монголын хүний төлөө нам МХТН гэж байгуулснаа зарласан юм. Уг намыг ч бас С.Ганбаатарын байгуулсан, цаана нь өөрөө байгаа гэх хардлага дагаж буй. Учир нь эрхэм гиишүүний өөрийнх нь ganbaatar.mn сайт “Монгол хүний төлөө…” гэсэн уриатай. Ямарч гэсэн Дээд шүүх маргааш буюу энэ сарын 13-нд МХТН-ыг улсын бүртгэлд бүртгэх эсэхээ шийдэхээр товлосон байна. Мөн энэ өдөр Иргэний зориг ногоон намын дүрмийн зарим өөрчлөлтийг бүртгүүлэх тухай асуудлыг Улсын Дээд шүүх хэлэлцэх ажээ.