Даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн банкинд олон улсын зах зээлээс 300 сая ам.доллартай тэнцэх бонд гаргах зөвшөөрлийг Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайханд өгсөн.
Төрийн банкны зүгээс олон улсын зах зээлээс бонд гаргах ажил өнгөрсөн оноос эхлэн бэлтгэн ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, Төрийн банк үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлангаа олон улсын стандартын дагуу гаргаж эхэлсэн бөгөөд гаднын томоохон аудитын агентлагуудын шалгалтаар удаа дараа шалгуулсан аж. Өнгөрсөн оны санхүүгийн тайланд нь олон улсын аудитын “PWC” агентлаг шалгалт хийж зөрчилгүй гэсэн үнэлгээг авсан байна. Энэ нь бонд гаргахад эерэгээр нөлөөлнө гэж тус банкны удирдлагууд үзэж байгаа юм. Одоогоор олон улсын зах зээл дээр бонд гаргах бэлтгэл ажил 30 гаруй хувьтай байгаа тус банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан хэлсэн байна. Мөн бэлтгэл ажил жигдэрвэл эхний ээлжийн бондыг энэ оны хагас жилд багтаан гаргах бөгөөд төлөвлөгөө ёсоор 2012 он гэхэд 300 сая ам.доллартай тэнцэх бондыг гаргасан байх юм байна. Он гарсны дараагаар Төрийн банк олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Moody’s”, “Fitch” агентлагаар үнэлгээ тогтоолгосон байна. “Moody’s”, +B3 буюу зээлжих зэрэглэлийн хувьд хамгийн боломжтой төвшин, зээл эрсдэл нь хамгийн бага байна гэж үнэлсэн. “Fitch” рейтингээс B- гэсэн үнэлгээг тус олгожээ. Олон улсын стандарт нийцсэн харьцангуй сайн үзүүлэлттэй гэж гарсан бөгөөд олон улсын зах зээлээс бонд гаргахад энэхүү үнэлгээ болон, санхүүгийн тайлангийн ил тод байдал, ганднын аудитын үнэлгээ хийлгэсэн давуу тал болно гэж үзсэн байна.
Төрийн банкны 300 сая ам.долларын үнэт цаасан л дээр Засгийн гар баталгаа гаргахгүй юм байна. Тиймээс Засгийн газрын баталгааг гаргахгүйгээр бонд гаргана гэж тооцож байгаа ажээ. Засгийн газрын баталгаатай үнэт цаас гаргахын давуу тал нь бага хүү байдаг. Гэхдээ Төрийн банкны санхүү болон үйл ажиллагаа ямар нэгэн доголдолгүй учраас бага хүүтэй бонд босгох боломж байгаа гэж үзсэн байна. Ойролцоогоор гурван жилийн хугацаатай бонд гаргана гэж таамаглаж байгаа юм байна. Засгийн газраас албан ёсны зөвшөөрлөө авсан учраас зээлдүүлэгч компаниудыг сонгож, зах зээл дээр бонд гаргах гэсэн ажил үлдсэн байгаа юм байна. Үүнээс өмнөх бэлтгэл ажлыг бүрэн хангасан байгаа юм байна.