Хөвсгөл аймгийн хэмжээнд 16235 тэтгэвэр авагч байгаагийн 5600 гаруй нь Мөрөн суманд оршин сууж байна. Засгийн газрын 52-р тогтоолоор тэтгэвэр нэмэгдсэн учраас тэтгэврийн нэмэгдэлд сард 377 сая төгрөг буюу жилд 4,1 тэрбум төгрөг олгох ажээ.
Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг авч байсан цалинг тооцон итгэлцүүрээр гаргасан ба энэ сарын тэтгэврийг нэмэгдэлтэй нь өмнөх сарын нэмэгдлийг нэмж тооцон олгож эхэлжээ. Саяхан сар шинийн баяр болсонтой холбогдуулан ахмадууд тэтгэврийн зээл ихээхэн авсан бөгөөд нэмэгдлийн зөрүүгээ авах гэсэн иргэд их байгаа аж.