Жил бүрийн 3 дугаар сарын 3-нд Байгалийн амьтан, ургамал хамгаалах өдөр, 3 дугаар сарын 20-нд Олон улсын Усны өдөр, 3 дугаар сарын 21-нд, Олон улсын Ойн өдөр, 3 дугаар сарын 22-нд Цаг уурчдын өдөр, 3 дугаар сарын 28-нд Эх дэлхийн цаг гэсэн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог.
Байгаль орчны байгууллагууд хамтран “Мод дагаж ус, Ус дагаж амьдрал” сэдэвт сарын аяныг зарлаж энэ хүрээнд хүрээд 22 ажил төлөвлөн зохион байгуулахаар удирдлагуудаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Нансалмаатай уулзаж тодрууллаа. ”Аяны нээлтэнд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Эрхбаяр мэргэжилтэн Х.Баасанхүү нар оролцлоо. Байгаль орчин, аялал жуулалчлын газрын байгаль хамгаалагчдын сургалтыг энэ оны 3 дугаар сарын 2-4 ны хооронд зохион байгуулж мөн жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийн Дэлхийн амьтан, ургамлын өдрийн хүрээнд дараахь ажлыг хийлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтайн бүсийн салбарын ажилтан Биологийн ухааны доктор О.Мөнхтогтох, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн нар Ховд их сургуулийн Биологийн тэнхимийн багш, оюутануудтай байгаль хамгаалалын өнөөгийн байдал, байгаль хамгаалагчдын ажлын нөхцөл байдал амьдрал дээр ямар байдаг талаар харилцан ярилцлага зохион байгуулсан юм.
Зарим мэргэжилтэн, байгаль хамгаалагчид цэцэрлэгүүдээр явж цэцэрлэгийн хүүхдүүдэд /бөлбөө, ус, ирвэс, аргаль, алтайн сонгино, загас, бургас, улиас/ны талаар танин мэдэхүйн мэдээллийг хүүхдийн насанд тохируулж үлгэр байдлаар бэлтгэж хүргэлээ. Мөн усны зохистой хэрэглээний талаар богино хэмжээний сурталчилгааны шторк үзүүлсэн байна.
Улиасны үр хөврөлийн задралын үеийн харшлаас урдчилан сэргийлэх зорилгоор ногоон байгууламжийн улиасанд тайралт, таналтыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Хотын захирагчын ажлын албатай хамтран мэргэжилтэн, байгаль хамгаалагчидтай зохион байгуулаад байна” гэв.