Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, тэргүүлэгч П.Отгон-Очир, М.Ганболд болон хэлтэс агентлагийн дарга нар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.
Тус эмнэлэгт шарил хадгалах хөргөгч, угаалгын машин, индүү, аюултай хог хаягдлын цэг зэрэг олон ажил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хэдий ч үр дүнд хүрэхгүй ашиглалтанд ороогүй байгаа аж. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга болон тэргүүлэгчид ихээхэн хөрөнгө мөнгө зарж буй ажлуудыг бүрэн дуусгаж иргэдэд үр дүнгээ өгөхөд анхаарах хэрэгтэйг удирдлагуудад анхааруулж байлаа.