Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Эрдэнэцагаан сумын Лхачинвандадын Улсын тусгай хамгаалалттай газар нутагт байршиж буй халиун бугын тоо толгойг тогтоож, цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн шийдэлд хүрсэн байна.
Багийн бүрэлдэхүүн том жижиг нийлсэн 143 бугыг нүдээр харж тоолон гэрэл зураг, бичлэг хийж баталгаажуулжээ. Мөн бугын сүргийн гол бэлчээр нутаг болох Аман ус, зүүн Араатын Хэцүү жанжин уулын бэлд хужир тавьж биотехникийн арга хэмжээ авсан байна. 2012 онд тус бүс нутагт Богдхан уулнаас 3 буга авчирч нутагшуулснаар бугын тоо толгой өсч үржин тухайн бүс нутагт 3ОО орчим хариун буга байна гэж үзжээ.