Дэлхийн банкны “Иргэдийн оролцоог дэмжих төсөл”, нийслэлийн төвийн 6 дүүргийн ЗДТГ хамтран Хороо, дүүргийн түвшинд иргэддээ илүү нээлттэй, ойр ажиллах, тэдний оролцоог дэмжих аргачлал, арга зүйн зөвлөмжийг хуваалцах зорилгоор цуврал сургалтууд зохион байгуулж байна.
Эл сургалтын хүрээнд 92 хорооны 368 ажилтан, 6 дүүргийн 300 мэргэжилтнийг сургаж, оролцоонд суурилсан хөгжлийн чиглэлээр олон улсын шилдэг туршлага, бодит сургамжуудаас хуваалцах юм. Сайн засаглал, ил тод байдлыг нэмэгдүүлэх прагматик аргачлалыг бодит туршлага, сургамжуудад тулгуурлан танилцуулж, тоглоом, дасгал, бүлгийн ажлаар дамжуулан энгийн, сонирхолтой арга хэлбэрээр харилцан туршлагаа солилцож байна.