Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс “Миний гэр-миний сум аянг” Мөрөн сумын 13 багийн 260 орчим өрхийг сонгон хэрэгжүүлэхээр боллоо.
Аяны хүрээнд эцэг, эх, хүүхдийн уялдаа холбоо сайжирч өсөж төрсөн сумаа өөрийн гэр мэт хайрлан гудамж талбайд хог хаяхгүй зэрэг үзэл бодлыг төлөвшүүлж олон үр дүнд хүрэхээр зорьж байгаа гэнэ. Мөн энэ онд гэр бүлд чиглэн хийж хэрэгжүүлэх ажлаа “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран хэлэлцэн төлөвлөсөн байна. Сүүлийн үед хүүхэд багачууд хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа учраас хамгийн их хүн амтай тус аймагт хүүхэд хамгааллын байр зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг холбогдох албаныхан онцолж байлаа.