Дорноговь аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс өнгөрөгч онд ажлаараа аймгийн газар, хэлтэс агентлагууд дундаа тэргүүлжээ.
Тус хэлтэс орон нутгийн төсвийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэмжилзүйн лабораторио шинэчлэн тохижуулж, эталон тоног төхөөрөмжүүд худалдан авч олон улсын чанарын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд үе шаттай сургалт зохион байгуулж үйл ажиллагаагаа олон нийтэд нийтэд нээлттэй ил тод явуулж, хөнгөн шуурхай үйлчилгээг үзүүлж чадсан байна. Мөн “Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудын шаардлага” сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ-тай хамтран төрийн байгууллага, сумдын ЗДТГ, ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар, аж ахуй нэгжүүдийн төлөөлийг хамруулан зохион байгуулсан аж.