Дорноговь аймагт 2014 онд Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар усан хангамж, бохир ус, төвийн халаалт, зам, хатуу хог хаягдал болон эрчим хүчний чиглэлээр нийт 11.16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу бүтээн байгуулалт хийгдэж дуусах шатандаа явж байна.
Үүнээс Замын-Үүдэд баригдаж буй дулааны станц, зарим засмал зам зэрэг ажил дуусаагүй байгаа юм. Харин Сайншанд хотын баруун этгээд буюу шинэ сууршлын бүсэд барьсан 8.4 мегабаттын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил дуусч бүх техник технологийг холбож хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Орон нутгаас ирээдүйд үүсэх хүн амын төвлөрөл, сууршил, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд сууршлын бүсэд 11.4 га газрыг иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ суурин хотхоны дулааныг шинээр барьсан станц хангах учиртай юм. Харин хотхон баригдаагүй хэдий ч дулааны станц нь баригдаад хэрэглэгчээ хүлээж байна.