Энэ сарын 06-нд Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа Дорноговь аймагт ажиллалаа. Тэрээр 20 гаруй жилийн өмнө Дорноговийн Анагаахын сургуулийг хүний их эмч мэргэжлээр суралцан төгсөж байсан бөгөөд төрөлх сургуульдаа ирж суралцаж байсан анги танхимаараа орж, ажил байдалтай нь танилцсан байна.
Мөн эрүүл мэндийн салбарынхантай уулзаж төрөөс эрүүл мэндийн талаар явуулж байгаа бодлого шийдвэр, цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж эмч, ажилчдын сонирхсон асуултад хариулсан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт амьсгалын аппарат, дуслын автомат шахуургыг бэлэглэжээ.