Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын авто замд, зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 08:22 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Уг дуудлагын дагуу Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлэг очиход “Hyundai porter” загварын бага оврын ачааны автомашин, “Kia cadenza” загварын суудлын автомашинууд мөргөлдөж, бага оврын ачааны автомашинд зорчиж явсан иргэн Э /49 настай, эмэгтэй/, суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /24 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтэлтэй, хавчуулагдсан байсныг гаргаж, иргэн Б /51 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүргэжээ
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР