Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг, “Хашаат” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.03.12-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны 19 албан хаагч, 2 автомашин, сум, орон нутгийн 11 хүн 1 автомашин, нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 16:20 цагт бүрэн унтраасан байна