Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийг үндэслэн 2015 онд Төрийн орон сууцны корпорациас нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх "Буянт-Ухаа 1", "Буят-Ухаа 2" хороололд нийт 60 айлын орон сууцыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хуваарилах болжээ.
Эхний ээлжинд "Буянт-Ухаа 1" хороололд ашиглалтад орсон 33.47м2 -42,32м2 талбай бүхий зургаан орон сууц байгаа бөгөөд урьдчилгаа төлбөрөө төлсөн албан хаагчид байрны түлхүүр гардан авах боломж бүрдэээд байгаа ажээ.