Оюутны улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн багийн тэмцээнийг маргааш 12 цагаас Бөхийн өргөөнд зохион байгуулна.
Монголын үндэсний бөхийн холбоо, “Шонхор” дээд сургууль, Баянхонгор аймгийн оюутны холбоо, Булган аймгийн оюутны холбоо хамтран зохион байгуулах тус тэмцээнд оролцох нэг багт зургаан бөх байх юм. Энэхүү барилдаанд түрүүлсэн багт цом, өргөмжлөл, медаль 400 мянган төгрөг, хоёрдугаар байрт өргөмжлөл, медаль 300 мянга, гуравдугаар байрт өргөмжлөл, медаль 200 мянган төгрөгөөр тус тус урамшуулна. Мөн уран барилдаанч нэг бөхийг шалгаруулж өргөмжлөл, медаль 100 мянган төгрөгөөр байлах юм.
Тус тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд “Аварга” дээд сургуулийн баг тэргүүлж байлаа.