МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгт өнөөдөр ДЭМБ-ын Ази-Номхон далайн бүс хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн технологийн хэлтсийн багийн ахлагч Клара Тисоки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Талууд манай улсад эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд эм биобэлдмэлийн хяналтын үүрэг, оролцоо, эмийн хяналтад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх шаардлага, хамтран хэрэгжүүлж байгаа төслийн талаар ярилцав.
ДЭМБ-ын төлөөлөл ирэх сард манай улсад ирж МХЕГ-ын эмийн хяналтын тогтолцоог үнэлж, эмийн үйлдвэрүүдтэй танилцах юм. Цаашид эмийн хяналтад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх, чанарын гарын авлага боловсруулах, улсын байцаагч, эмийн шинжээч нарыг гадаадад сургалтад хамруулах талаар тохиролцов.