УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Орхон, Дархан-Уул аймагт энэ сарын 8-12-ны өдөр ажиллалаа.
Тэрбээр хоёр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, Дархан-уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон байна. Уг хуралдааны үеэр Дархан, Орхон зэрэг хүн ам ихээр төвлөрсөн аймгийн төвүүдийг хотын статустай болгох талаар аймгуудын ИТХ-аас удаа дараа санал гаргаж байсан талаар дурьдан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүний хувиар уг саналаа Н.Батцэрэгт дахин уламжилжээ. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу бүх шатны хурлын байгууллагуудыг санхүү, хүний нөөцийн хувьд бэхжүүлж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.