ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлдвэр Худалдааны Засаг Захиргааны товчоонд айлчилж тус товчооны дарга Chen Jie-тэй уулзалт хийж санал солилцов.
Уулзалтаар БНХАУ-ын ӨМӨЗО-д Монгол иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил үйлчилгээ авах, гүйцэтгүүлэх явцад эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд тухай бүр хохирлыг барагдуулж байхаар тохирлоо.
Мөн Монгол улсын зах зээл дээр борлуулж байгаа, хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ хэрэглэгчдэд өөрийн бараа бүтээгдэхүүний талаарх үнэн бодит мэдээллээр хангах, “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулахгүй байх, таслан зогсоох, хяналт арга хэмжээг авч байхаар тохиролцов.
Талуудын хамтын ажиллагааны үр дүнд хоёр орны иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөхгүй байх, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангагдах боломж бүрдэх юм.