Шинэ Зеландад үйлдвэрлэсэн хүүхдийн сүү хордсон байж болзошгүйг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар энэ сарын 12 ны өдөр Рен Минсайт мэдээлжээ.
Шинэ Зеланд сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлогч хамгийн том орон бөгөөд хамгийн том хэрэглэгч нь Хятад улс юм.
Bloomberg, The Associated Press, "Toronto sun" зэрэг мэдээллийн агентлагууд энэ талаар мэдээлсэн ба Шинэ Зеландын Засгийн газрын мэдэгдэж байгаагаар, хүүхдийн сүү үйлдвэрлэх явцад шавьж устгагч бодис орсон талаар нэргүй захидал ирсэн бөгөөд энэ дагуу сүү үйлдвэрлэлд хяналт шалгалтыг өндөржүүлэн, аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлсэн гэжээ.
Хятадын Улсын Чанар шалгах газраас 3 дугаар сарын 10- ны өдөр, мэдээлэхдээ Шинэ Зеланд бол Хятадын импортын сүүн бүтээгдэхүүний гол эх үүсвэр, бид энэхүү асуудлыг шалгаж тодруулахаар ажиллаж байна. Хятад руу тээвэрлэж буй хуурай сүү натрийн фторын хүчлийн агууламжгүй нь шалгагдсан гэсэн баримт нотолгоог Шинэ Зеландын талаас хүссэн. Одоогийн байдлаар Хятадын нутагт сүүнээс хор илэрсэн гэх хэрэг бүртгэгдээгүй.
Шинэ Зеландын цагдаа, мэргэжлийн байгууллага холбогдох аюулгүйн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, түүхий эд, сүүн бүтээгдэхүүнд шалгалт хийж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн явцад сүүнд хор хийх магадлал тун бага байдаг аж.
Гэвч Шинэ Зеландын хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авахдаа савлалт, хайрцаг, бөглөө гэмтсэн, нүх гарсан зэрэг шинж илэрвэл хүнсний хянан шалгах газарт шалгуулах болон цагдаагийн байгууллагад хандахыг Хятадын хэрэглэгчдэд анхаарууллаа.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Шинэ Зеландын Хөдөө аж ахуйн холбоо болон Фонтерраа групп нэргүй захидал хүлээн авчээ. Түүнд "Шинэ Зеландын Засгийн газар 2015 оны 3 дугаар сараас өмнө "1080"- аар амьтан хордуулахаа зогсоохгүй бол хүүхдийн сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хордуулна гэсэн байжээ. Шинэ Зеландад зэрлэг амьтан, ургамал, ой сүйтгэгч хулгана, цагаан хулгана зэргийг хянахад "1080" хэмээх бодисыг өргөн хэрэглэдэг байна.
Шинэ Зеландын хууль сахиулах албаныхан хэргийг шалгаж байгаа бөгөөд энэхүү мэдээ гарснаас хойш хүүхдийн сүүн бүтээгдэхүүнийг хамгаалалтанд авч жижиглэн худалдааны төвүүдэд нийт 40000 орчим бүтээгдэхүүнд шалгалт хийхэд 1080 илрээгүй хэмээн мэдээллээ.