2014 онд нийслэлээс иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулга авч эхэллээ. Та нийслэлийн ЗДТГ-ын https://poll-en.herokuapp.com/survey/setgel-hanamjiin-unelgee цахим хуудсанд нэвтэрч саналаа өгнө үү. 72 асуулт бүхий санал асуулгыг энэ сарын 20-ныг дуустал авна. Дүнг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнах юм.